БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын хорио цээр, хилийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас Бүгд Найрамдах Киргиз Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд харьяа байгууллагад бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй тохиолдолд төлбөр, торгуулиас чөлөөлж байсныг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгох шийдвэрийг тус улсын Засгийн газраас гаргасан байна.

Иймд Киргиз Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг нягтлах, дууссан тохиолдолд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарах эсвэл холбогдох хууль, журмын дагуу Киргизийн зохих байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна