АВСТРАЛИ, ШВЕД, ЧЕХ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ БҮТЦЭД КОНСУЛЫН ХЭЛТЭС БАЙГУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар шийдвэрлэлээ. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Австралийн Холбооны Улсад манай улсын 6500 гаруй иргэн, Шведийн Хаант Улсад 10538, Бүгд Найрамдах Чех Улсад 11016 иргэн оршин сууж байна.