КАНАД УЛС “КОВИД-19”-ЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ШААРДАХГҮЙ БОЛЛОО

Канад Улс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан зорчигчдоос “Ковид-19”-ын шинжилгээний хариу шаардахгүй боллоо. Үүнд:

1. AstraZeneca/COVISHIELD,
2. Bharat Biotech,
3. Janssen/Johnson $ Johnson,
4. Moderna,
5. Novavax,
6. Pfizer-BioNTech,
7. Sinopharm BIBP, Sinovac.

Дээр дурдсанаас бусад төрлийн вакцинд хамрагдсан зорчигчид “Ковид-19”-ын шинжилгээний хариутай байх шаардлага хэвээр байна. Зорчигчид 14 хоногоос дээш хугацааны өмнө вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд Канад Улсад ирсэн зорчигчдоос түүврийн аргаар “Ковид-19” халдварын шинжилгээ авах юм.