ВЬЕТНАМ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хүлээн авахаар шийдвэрлэлээ. Вьетнамд зорчих иргэд 72 цагийн дотор өгсөн “Ковид-19” халдварын ПСР шинжилгээ эсвэл 24 цагийн дотор өгсөн антиген түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх, PC-COVID аппликейшныг гар утсандаа суулгах шаардлагатайн зэрэгцээ 10,000 ам.доллараас багагүй нөхөн олговортой коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ багтсан аяллын эрүүл мэндийн даатгалтай байх шаардлагатай юм.
Монгол Улсын иргэдийн хувьд аялал жуулчлалын 30 хүртэлх хоногийн 1 удаагийн визийг Улаанбаатар хотод суугаа Вьетнамын ЭСЯ-наас болон https://evisa.xuatnhapcanh.gov.vn/trang-chu-ttdt хуудсаар цахим виз мэдүүлэн авах боломжтой.