КАЗАХСТАН УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Казахстан Улс хилийн авто замын боомтын зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцлав. Ингэснээр гадаадын иргэд тус улс руу хилийн авто замын боомтоор нэвтрэх боломжтой болж байгаа бөгөөд 0-5 насны хүүхдээс бусад гадаадын иргэд коронавируст халдвар /Ковид-19/-ыг илрүүлэх бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай юм.