Мэдээ

БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ГАДААДЫН ИРГЭДИЙГ КОВИД-19 ВАКЦИНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

БНСУ-ын Засгийн газар тус улсад оршин суух албан ёсны зөвшөөрөлгүй буюу хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг КОВИД-19 вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах тухай мэдэгдэв.

ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хүлээн авахаар шийдвэрлэлээ. Вьетнамд зорчих иргэд 72 цагийн дотор өгсөн “Ковид-19” халдварын ПСР шинжилгээ эсвэл 24 цагийн дотор өгсөн антиген түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх, PC-COVID аппликейшныг гар утсандаа суулгах шаардлагатайн зэрэгцээ 10,000 ам.доллараас багагүй нөхөн олговортой коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ багтсан аяллын эрүүл мэндийн даатгалтай байх шаардлагатай юм.

ОХУ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагаас эхлэн нээсэн бөгөөд ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд хил нэвтрэхээс 48 цагийн дотор хийлгэсэн бх-ПСР шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэл дээр хэвлэн биедээ авч явах шаардлагатай сануулж байна.

ХУУЛЬ ТОГТООМЖ

Хууль: Дипломат албаны тухай Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Иргэний улсын бүртгэлийн тухай Нотариатын тухай ...