Мэдээ

ХИЛИЙН ЧАНАДААС ЭХ ОРОНДОО ИРЭХ ИРГЭДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

ГХЯ, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших” олон улсын хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ, Бельгийн Хаант Улс, ШХУ, БНЧУ, Нидерландын Хаант Улс зэрэг 5 улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 108 иргэнийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажлыг Улсын Онцгой Комисс, “МИАТ” ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.