Монгол Улсын бичиг баримтыг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны бичиг баримт Апостиль конвенцийн гишүүн 121 улсад хүчин төгөлдөр болох юм.
Апостиль гэрчилгээг зөвшөөрдөггүй улсад хэрэглэх бичиг баримтад Консулын газар консулын баталгаа хийнэ. Нотариатын тухай хуулийн дагуу баталгаажуулсан албаны баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулга, шаардлагатай бичиг баримтыг баталгаажуулна.
Иргэн та 2022-12-01-ний өдрөөс хойш хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт баталгаажуулсан итгэмжлэлийг өөрт ойрхон байрлах нотариатчаас хүлээн авна уу.
Ингэснээр цар тахлын энэ үед иргэдийг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, консулын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Иргэн та өргөдөл бичихдээ доорх зүйлсийг анхаарна уу, - Өргөдлийг үнэн зөв, гаргацтай бичих - Иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргах /хилийн чанадад гадаад паспортын хуулбар хавсаргах/ - Хаяг, гар утасны дугаарыг бичих ...
"ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САН"-гаас Монгол Улсын иргэнд дараах тохиолдолд тусламж, зардал олгоно: 1. хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарил буюу чандрыг эх оронд нь авчрах зардалгүй...