Консулын баталгаа

КОНСУЛЫН БАТАЛГАА

Монгол Улсын Нотариатын тухай хуулийн дагуу баталгаажуулсан албаны баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг гадаад улсад хэрэглэх тохиолдолд иргэдийн хүсэлтийн дагуу олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, зан заншлыг баримтлан ГХЯ, Консулын газар баталгаажуулна.

Албаны бичиг баримт:
1. Иргэний бүртгэлийн талаарх төрөл бүрийн гэрчилгээ, (иргэний үнэмлэх, төрсний, гэрлэсний г.м)
2. Боловсролын гэрчилгээ,
3. Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт,
4. Шүүх, прокурорын шийдвэр, зарлан дуудах хамаарна.
5. Баримт бичгийн эх хувийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.
6. Бүрдүүлсэн баримт бичгийг тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, Монгол Улсын нотариатаар баталгаажуулсан байна.
7. Хураамж: 1500 ₮, Данс: 100900016001, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯам

- Төлбөрөө Консулын газрын үйлчилгээний танхимд байрлах Гэрэгэ Киоск” машинаар төлбөр хийх боломжтой.

 

Материал хүлээн авах цаг:

Даваа-Баасан гарагт 9:00-12:00, 14:00-16:30 цагт  хүлээн авна.

/12:00-14:00 дотуур ажилтай/