Апостиль хүргүүлэх

Апостиль гэрчилгээ , Консулын баталгааг Улаанбаатар хотод өөрийн хаягаар хүргүүлэн авах боломжтой.

Гадаад харилцааны яамны Консулын газар энэ оны 4 дүгээр сараас эхлэн иргэдийн хүсэлтийн дагуу консулын баталгаа, Апостиль гэрчилгээг Улаанбаатар хот дотор шуудангаар хүргүүлж эхэлсэн билээ.

Ингэснээр цар тахлын энэ үед иргэдийг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, консулын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Консулын газраар үйлчлүүлж байгаа иргэд шуудангаар үйлчилгээ авах хүсэлтээ өгснөөр Улаанбаатар хотод хүссэн хаягаараа KGB TEGBE -гээр дамжуулан 2-3 өдрийн дотор хүлээн авах боломжтой.

- Төлбөрөө Консулын газрын үйлчилгээний танхимд байрлах Гэрэгэ Киоск” машинаар төлбөр хийх боломжтой.