Иргэдийн өргөдөл
Иргэн та өргөдөл бичихдээ доорх зүйлсийг анхаарна уу
Өргөдлийн маягт ТАТАХ
- Өргөдлийг үнэн зөв, гаргацтай бичих
- Иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргах /хилийн чанадад гадаад паспортын хуулбар хавсаргах/
- Хаяг, гар утасны дугаарыг бичих
- Өргөдөлд холбогдолтой хүний тухай тодорхой мэдээллийг тусгах
/сургийг гаргах тохиолдолд уг хүний бичиг баримтын хуулбар, байхгүй тохиолдолд нас, хүйс, содон шинж тэмдгийг дурдах/
- Гадаад улсад өвчтэй байгаа буюу нас барсан иргэнтэй холбоотой өргөдлийг зөвхөн гэр бүлийн гишүүн нь гаргах
/эхнэр, нөхөр, эцэг, эх, төрсөн хүүхэд/
- Гэр бүлийн асуудлаарх өргөдлийг зөвхөн эцэг эх, төрсөн ах дүү нь гаргах /нотлох баримтыг хавсаргах, зураг гэх мэт/
- Гадаад улсад эмчилгээ, оношлогоонд явах бол
-монгол талын эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолт, комиссын шийдвэр
-хүлээн авах улсын эмнэлгийн урилга, бичиг
-асран хамгаалагчтай бол төрөл садангийн лавлагаа
-гадаад паспортын хуулбар
- ГХЯ-ны чиг үүргийн бус асуудлаар өргөдлийг хүлээж авахгүй болохыг анхаарах
Жич: Бичиг хэрэгт өргөдлийг хүлээлгэн өгөх /баруун хаалгаар/, Утас: 51+262135
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиас:
16 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа
- Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ.
- Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.