Апостиль гэрчилгээ
АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ АВАХАД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ
Монгол Улсын баримт бичгийг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны баримт бичиг Апостиль конвенцийн гишүүн 125 улсад хүчин төгөлдөр болох юм.
Апостиль гэрчилгээ авахад бүрдүүлэх материал:
1.Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлж буй баримт бичгийн эх хувь.
2.Баримт бичгийн баталгаат орчуулга.
3.Баримт бичгийн эх хувийн хуулбар болон баталгаат орчуулгыг тус бүр нотариатчаар гэрчлүүлсэн байна. (Нотариатчаар баталгаажуулсан баримт бичиг зөвхөн нэг нотариатчаар гэрчлүүлсэн байх)
4.Аж ахуй нэгж байгууллагын бичиг баримтыг баталгаажуулалт хийлгэх бол эрх бүхий албан тушаалтан /гүйцэтгэх захирал/ эсвэл төлөөлж ирэх ажилтан нь итгэмжлэлтэй ирнэ.
· Итгэмжлэлд итгэмжлэлээр төлөөлж буй хүний мэдээлэл, баталгаажуулалт хийлгэх материалуудыг нэг бүрчлэн дурдсан байна.
5.Дээд боловсролын диплом, Мэргэжлийн боловсролын үнэмлэх, Бүрэн дунд боловсролын гэрчилгээг баталгаажуулалт хийлгэх бол үнэн зөвийг нотолсон тодорхойлолт авч ирнэ.
· Хэрэв баталгаажуулах баримт бичиг нь дээд боловсролын диплом бол тухайн төгссөн сургуулиас эсвэл E-Mongolia порталаас тодорхойлолт авах боломжтой.
· Мэргэжлийн боловсролын үнэмлэх бол харьяа аймаг, дүүргийн боловсролын хэлтэс эсвэл тухайн төгссөн сургуулиас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт авах боломтой.
· Бүрэн дунд боловсролын гэрчилгээ бол харьяа аймаг, дүүргийн боловсролын газраас эсвэл E-Mongolia порталаас тодорхойлолтыг авах боломжтой.
Материал бүрдүүлэхдээ анхаарах зүйлс:
1. Баримт бичгийг гэрчилсэн нотариатчийн гарын үсэг, тамга тэмдэг нь тод харагдахуйц байна.
2. Баримт бичиг нь гадаад улсад хэрэглэгдэх тул шаардлага хангахуйц байна. /Тод, бүрэн бүтэн, эмх цэгцтэй, толбогүй, нугалаагүй цэвэрхэн байх/
3. Апостиль гэрчилгээ мэдүүлэх өргөдлийн доорх маягтыг бөглөсөн байна. МАЯГТ ТАТАХ
4. Апостиль гэрчилгээний төлбөрийг төлсөн баримтыг хавсаргана.
5. Төлбөрийг зөвхөн банканд болон ГХЯ, Консулын газарт байрлах төлбөрийн КИОСК машинаар төлнө
6. Апостиль гэрчилгээгээг яаралтайгаар захиалбал хүсэлт өгсөн өдрөөс хойш ажлын 1 хоног, энгийнээр захиалбал ажлын 3 хоногийн дараа бэлэн болно.
7. Дараах 14 төрлийн лавлагаан дээр И-Монголиа порталаар нэвтрэн цахим апостиль гэрчилгээ захиалах боломжтой.
Үүнд:
• Төрсний бүртгэлийн лавлагаа
• Иргэний үнэмлэхийн лавлагаа
• Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
• Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
• Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт
• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
• Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
• Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
• Жолоочийн лавлагаа, мэдээлэл
• Дархлаажуулалтын мэдээлэл
Үйлчилгээний хураамжийн мэдээлэл:
Төлбөрийг зөвхөн банканд болон ГХЯ-ны Консулын газарт байрлах КИОСК машинаар картаар төлж болно.
Апостиль гэрчилгээний хураамж энгийн 22.500₮ /доорх дансанд тус бүр төлнө/
- Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 20.000 ₮, Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯам
- Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500 ₮, Данс: 100900016401, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯам
Апостиль гэрчилгээний хураамж яаралтай 42.500₮ /доорх дансанд тус бүр төлнө/
- Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 40.000 ₮, Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯам
- Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500 ₮, Данс: 100900016401, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯам
Апостиль конвенцийн гишүүн улс: https://en.wikipedia.org/wiki/Apostille_Convention
Материал хүлээн авах цаг: Даваа-Баасан гарагт 9:00-17:00 цагт хүлээн авна.




