БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН БАЛИ АРАЛ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гадны жуулчдаас 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150,000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын “аялал жуулчлалын хураамжThe International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.

Бали арлын аялал жуулчлалын хураамжийг тус арал руу зорчихын өмнө “www.lovebali.baliprov.go.id цахим холбоосоор нэвтэрч, бүртгэл үүсгэн цахим хэлбэрээр урьдчилан төлөх, хураамж төлсөн баримтыг Бали арлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт уншуулж, баталгаажуулах шаардлагатайг анхаарна уу.

Жич: Энэхүү аялал жуулчлалын хураамж нь Индонез Улсын бусад хот, мужаас Бали арлыг зорих гадаад улсын жуулчдад мөн адил үйлчлэх ба албан болон хөдөлмөр эрхлэх, эсхүл суралцах албан ёсны виз, зөвшөөрөлтэй иргэдэд үйлчлэхгүй.